Бидний тухай

Рендер Трейд ХХК · 2017

Рендер Трейд ХХК нь 2017 онд Рендер Холдинг компанийн охин компани болж байгуулагдаж, олон улсын экстерьер, интерьер, архитектурын шийдлүүдийг Монгол улсдаа албан ёсны эрхтэйгээр төслийн болон захиалгын хэмжээнд санал болгодог компани юм.

Бид фасадын компакт ламинат хавтангаас эхлээд интерьерийн ханын гадаргуу, ламинат шал, хөдөлгөөнт хуваалт, тавилгын төмөр эдлэл хүртэлх материалын шийдлийг албан ёсны баталгаа, техникийн дэмжлэг, орон нутгийн нөөцийн хамт нэг цэгээс нийлүүлдэг.

Бид материалыг зөвхөн худалдаалаад зогсохгүй, төслийн эхний шатнаас материалын сонголт, техникийн тооцоо, суурилуулалтын зөвлөгөө өгч хамтран ажилладгаараа онцлогтой. Хэрэгжүүлсэн ажлуудын жишээг Төслүүд хэсгээс үзнэ үү.

Render Holding · 2017

Бидний тухай